"Меса инженеринг" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж, Монголын эрчим хүч, уул уурхайн салбарт мэргэжлийн түвшинд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, дэлхийн тэргүүлэгч технологийг нэвтрүүлж ирсэн үндэсний компани.
Технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн чанартай, найдвартай, төгс шийдлээр хэрэглэгчдэд үйлчлэх.
Дэлхийн тэргүүлэгч технологийг уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт нэвтрүүлэн хэрэглэгчдийн итгэлтэй түнш, үндэсний үйлдвэрлэгч компани болох.
Ажилчдын мэргэжлийн ур чадварт бодитой дэмжлэг үзүүлэх, ажлын байран дээр хөгжих боломжоор хангаж ажиллах.
Зөвлөх инженер, мэргэшсэн цахилгааны инженерүүдтэй туршлагатай хамт олон
Өөрийн эзэмшлийн засвар үйлчилгээний төв болон тусгай зориулалтын машин механизмтай
ОХУ, БНХАУ-ын үйлдвэрүүдтэй шууд харилцаж, захиалагчийн шаардлагын дагуу угсарч суурилуулах чадамжтай
Эрчим хүчний яамнаас олгосон тусгай зөвшөөрлүүдийн дагуу бүрэн эрх бүхий үйл ажиллагаа
Манай компанид мэргэжлийн туршлагатай инженер, техникч, мэргэжилтнүүдийн баг бүрдсэн бөгөөд эрчим хүчний салбарт өндөр чанартай үйлчилгээ үзүүлж байна.
0.4-110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх — Эрчим хүчний яам
0.01-100МВт-ын хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх — Эрчим хүчний яам
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10-р хороо, төмөр замын гудамж 2а хэсэг, 131-тоот